SME менторинг хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго:

Бизнес эрхлэгчдийн стратегич сэтгэлгээ, манлайлал, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх замаар тэдний удирддаг бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулах явдал юм. Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • 20 жил зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж 3000 гаруй компаниудын үйл ажиллагааг сайжруулсан туршлагатай, Стратегийн зөвлөхийн менторинг, чиглүүлгийн дагуу
  • 6 сарын турш эерэг өөрчлөлтүүдийг багаараа хэрэгжүүлнэ
  • Өрсөлдөх чадвараа сайжруулж, хөгжлийн дараачийн шатанд дэвших нөхцөл бүрдэнэ.

Хэн хамрагдах вэ?

  • ЖДБ эрхлэгчид
  • Байгууллагын залгамж халаа
  • Удирдлагын багийн гишүүд, менежерүүд

Хөтөлбөрт хамрагдагсдад тулгамдаж буй асуудлууд:

  • Одоог хүртэл захирал өөрийн удирдлагын арга барилаар ажиллаж ирсэн бөгөөд менежмент, манлайллын ур чадвараа өөрчлөх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа боловч яаж сайжруулах талаар мэргэжлийн зөвлөгөө авмаар байгаа.
  • Манай компани хөгжлийн стратегиа тодорхой болгох нь маш чухал байгаа боловч хэрхэн яаж хийхээ мэдэхгүй байна.
  • Бизнесээ цааш нь өргөжүүлмээр байгаа ч чухам яаж хөгжүүлэхээ мэдэхгүй байгаа.
  • Компанийнхаа бизнес төлөвлөгөө, зорилго, зарилтуудаа тодорхойлсон боловч гадаад орчин дахь өөрчлөлтийн улмаас (цар тахал, хөл хорио) төлөвлөгдсөн ажил хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүслээ.
  • Хүний нөөцтэй холбоотой асуудлууд:
    • Ажиллагсдаа яаж илүү тогтвор суурьшилтай ажиллуулах вэ?
    • Өндөр ур чадвартай ажилтныг хаанаас олох вэ?
    • Зайнаас ажиллах үед ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг хэрхэн хэмжих вэ? Хөтөлбөрт хамрагдсанаар гарах өөрчлөлтүүд:

Байгууллагад

  • Дунд, урт хугацааны хөгжлийн стратегиа тодорхойлж, ирээдүйдээ илүү итгэлтэй болно.
  • Асуудлыг оновчтой шийдвэрлэдэг, хүмүүсээ урамшуулан нэг зүгт чиглүүлж чаддаг манлайлагч болон төлөвшинэ.
  • Манлайллын ур чадвараа эрс ахиулснаар байгууллагын бүтээмж, гүйцэтгэл сайжирна.
  • Чадварлаг удирдах ажилтныг системтэйгээр бэлдэж, залгамж халааны бодлого хэрэгжинэ.
  • Өндөр хөгжилтэй орнуудад удирдагчдыг бэлтгэдэг арга техник, технологийн дагуу суралцана.

Хувь хүнд

  • Асуудлаа оновчтой шийдвэрлэж сурна.
  • Харилцааны ур чадвараа сайжруулна.
  • Хувь хүний хөгжлийн хэрэгцээгээ тодорхойлж сурна
  • Өөртөө илүү итгэлтэй болно
  • Эерэг хандлагатай байж сурна
  • Өөрийгээ бодитой үнэлж сурна
  • Өөрөөр сэтгэж шинэ өнцгөөр нээлттэй харахад суралцана
  • Шинэ ур чадвар, чадамжид суралцана
  • Өөрчлөлтөнд зохицон амьдрах чадвараа сайжруулна

Шинэ Мэдээ