Удирдлагын коүчинг хөтөлбөр
КОҮЧИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Үйлчлүүлэгчийн богино хугацааны зорилго, хүслийг биелүүлэхэд төлөвлөсөн үйлдэл, алхамуудыг мэргэжлийн коүчийн чиглүүлгээр хийж, тодорхой хугацаанд үргэлжлэх харилцааг коүчинг гэнэ. Коүчинг нь хувь хүний өөрөө ч мэддэггүй авьяас, ур чадварыг нээж, өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд нь туслах бөгөөд үйлчлүүлэгчээ чиглүүлэн, дэмжлэг үзүүлж, эргэх холбоогоор хангах замаар явагдана.
КОҮЧИНГ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
- Амжилттай тамирчид бүгд хувийн дасгалжуулагчтай байдаг.
- Коүч нь захирлын өөрөө ч мэдээгүй сул талуудыг олж харахад тусалдаг. Төдийгүй түүнийг засч залруулах потенциалыг нээж өгдөг.
- Асуудалд шударга олон талаас нь хандан зөв асуулт асууж, таны доторх хүч чадлыг ил гаргаж чаддаг коүч л таныг илүү сайн хувилбарыг бүтээхэд тусална.
- Мэргэжлийн коүч тантай нээлттэй ярилцан, шаардлагатай бол санал шүүмжийг таны толгойд ортол шулуухан хэлж чадна.
- Ажиллагсад нь асууж зүрхэлдэггүй асуултуудыг захирлаас шууд асууж, удирдлагад нүдээ нээж, асуудлыг цоо шинээр харах боломжийг олгодог.
Гурвалсан харилцаа
МЭРГЭЖЛИЙН КОҮЧИЙН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БОЛСНЫГ ИЛТГЭХ ШИНЖҮҮД
- Төлөвлөгөө, зорилго зорилтдоо хүрэхгүй байх
- Ажлаа оновчтой хуваарилж чадахгүй ажилдаа дарагдах
- Удирдлага, ажилтнуудтайгаа ойлголцож чадахгүй байх
- Бусдад нөлөөлөх ур чадвар дутмаг байх
- Хэцүү багийг удирдах шаардлагатай тулгарсан
- Дээд албан тушаалд томилогдох
- Зан чанарын тал дээр сайжруулах шаардлагатай байгаагаа мэдэрсэн.
МЭРГЭЖЛИЙН КОҮЧИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВСНААР ГАРАХ ҮР ДҮН
ХУВЬ ХҮНД
- Хувийн хөгжлийн төлөвлөгөөтэй болно.
- Энэ төлөвлөгөөний дагуу өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдэнэ.
- Өөртөө итгэлтэй, эерэг хандлагатай болон өөрчлөгдөнө.
- Коүчийн тусламжтайгаар өөрийн давуу болон сул талуудаа ойлгож, өсөлтийн боломжуудыг нээснээр өөртөө илүү итгэлтэй болно.
- Өөрийн мэдлэг ур чадварыг бүрэн ашиглах хүсэл эрмэлзлэл бий болно.
- Менежмент, манлайллын ур чадвар дээшилнэ.
- Чадварлаг удирдагч болохын тулд юу хийх ёстойгоо коүчийн туслалцаатайгаар ойлгож мэдэж, бодитой алхмуудыг хэрэгжүүлж эхэлнэ.
- Компаниа цааш хөгжүүлэх зорилго чиглэл тодорхой болно.
- Өөрийн потенциалаа олж харснаар удирдлагууд компанийн ирээдүйн зорилго чиглэлээ илүү томоор тодорхойлж, түүний зүг итгэлтэйгээр урагшилж энэхүү зорилгодоо багийн гишүүдээ нэгтгэж чадна.
БАЙГУУЛЛАГАД
- Компанийн удирдлагуудын манлайллын ур чадвар хөгжихийн хэрээр ажилтнуудынхаа хөгжилд анхаарч улмаар суралцагч байгууллага болон хөгжинө.
- Суралцаж хөгжихийн хэрээр багийн гишүүдийн цаг ашиглалт сайжирч, өөрсдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхийн төлөө хичээж ажиллана.
- Байгууллагын бүтээмж, гүйцэтгэл эрс сайжирна.
- Компанийн дээд шатны удирдах ажилтнуудын манлайллын болон харилцааны ур чадвар илүү сайжирснаар дунд, доод шатны ажилтнуудын гүйцэтгэл бүтээмжид эерэгээр нөлөөлөөд зогсохгүй ажлын хурд нэмэгддэг.
- Удирдлага болон ажилтнуудын хооронд үүсдэг ойлголцлын зөрүүнээс үүдэх алдаа эрсдлүүд багасна.
- Компанид эерэг уур амьсгал ноёрхож эхэлнэ.
- Ажилтнууд удирдлагуудтайгаа маш сайн ойлголцож эхэлснээр байгууллагын харилцаа, уур амьсгал сайжирдаг.
- Байгууллагын хөгжлийн зорилго чиглэл тодорхой болно.
- Удирдах ажилтнууд өсөлтийн шинэ боломжуудыг нээж байгууллагынхаа ирээдүйн амжилтыг харах өнцөг өөрчлөгдөнө.